Орон нутгийн дуу хоолойг сонсох нь чухал

Орон нутгийн дуу хоолой" судалгаа эхэллээ. Бид та бүхнийг сонсохыг хүсэж байна.

Орон нутгийн дуу хоолой" судалгаагаар дамжуулж өөрийн дуу хоолойгоо хүргээрэй. Таны дуу хоолой Оюу Толгой компаниас танай орон нутгийг дэмжих бодлогод нөлөөлөх болно.

  • Таны оролцоо 100 хувь сайн дурын үндсэн дээр юм шүү. Хувь хүний мэдээллийг Оюу Толгой компанид хуваалцахгүй болно.
  • Оролцсон судалгаа тутамдаа орон нутгийнхаа олон нийтийн байгууллагад очих хандив босгоорой.
  • Оюу Толгой компанийн төлөвлөгөө, шийдвэрт хэрэгтэй мэдээллийг бий болгоход туслаарай.

Бид тантай хэрхэн хамтран ажилладаг вэ?

Орон нутгийн дуу хооолой" нь Оюу Толгой уурхайн орчмын орон нутгийн иргэд өөрсдийн үзэл бодол, туршлагаа тус компанид шууд илэрхийлэх арга замыг бий болгож, улмаар орон нутагт хамгийн чухал асуудалд анхаарч ажиллахад нь туслах болно. Хэдийгээр Оюу Толгой компани асуудал бүрийг шийдэж чадахгүй ч танай орон нутгийн хамгийн чухал асуудлуудын талаар илүү мэдээлэлтэй байх болно.

Тийм учраас таны болон танай орон нутгийн хувьд хамгийн чухал зүйлсийн талаар үзэл бодлоо хуваалцаарай.

Local Voices Diagram for web_Mongolian-01

Та хараахан бүртгүүлж амжаагүй байна уу?

Энэ судалгаанд оролцож орон нутгийн олон нийтийн байгууллагад хандив болон очих урамшууллыг аваарай.

Орон нутгийн урамшуулал

Воконикийн "Орон нутгийн дуу хоолой" судалгаанд оролцож буй орон нутгийг бид орон нутгийн урамшууллын хөтөлбөрөөрөө дамжуулан дэмждэг. Энэ хөтөлбөр нь тухайн орон нутгийн сайн дурын олон нийтийн байгууллагуудыг (сургууль, тусламжийн байгууллага, янз бүрийн ашгийн бус клуб, олон нийтийн байгууллагууд гэх мэт) хандив хүлээн авагчаар нэр дэвшүүлэх боломж олгодог.
Ерөнхий журам ба нөхцөл
Судалгаанд оролцох болгондоо орон нутгийнхаа олон нийтийн, сайн дурын нэг болон хэд хэдэн байгууллагад урамшууллаа хандив болгон шилжүүлэх саналаа илэрхийлж болно. Эдгээр байгууллага нь Воконикийн судалгаанд бүртгэгдсэн байна.
Таны дуу хоолой орон нутгийн тань байгууллагад хувь нэмэр болно.

Түгээмэл асуулт, хариултууд

Орон нутгийн дуу хоолой" нь аж үйлдвэр, бизнесийн төсөл хэрэгжиж буй орон нутаг дахь иргэдийн санаа бодлыг сонсоход зориулан бүтээсэн Воконикйн үйлчилгээ юм. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиилагаатай холбоотой орон нутгийн иргэдийн хандлагыг урт хугацаанд, тогтмол дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлдэг. Орон нутгийн иргэдийн хувьд тухайн компанид дуу хоолойгоо хүргэх, компанийн шийдвэрт хэрэгтэй мэдээллийг өгөх боломж юм.

Орон нутгийн иргэдийн компанийн талаарх хандлага, итгэлийн шалтгааныг тодорхойлох дэлгэрэнгүй суурь судалгааг эхлээд хийнэ. Түүний дараа өөрчлөлтийг тандах зорилгоор тодорхой давтамжтай "хэмнэл" тодорхойлох судалгаа явагдана. Судалгаанд цахимаар, зөөврийн төхөөрөмжөөр, бичгээр, утсаар оролцох боломжтой.

Түүнчлэн, Воконикийн Орон нутгийн урамшууллын хөтөлбөрөөр дамжуулан судалгаа явагдах бүрт орон нутгийн ашгийн бус байгууллагад мөнгөн хандив цугларах боломжтой юм. Судалгаанд оролцох болгондоо орон нутгийнхаа олон нийтийн, сайн дурын нэг болон хэд хэдэн байгууллагад урамшууллаа хандив болгон шилжүүлэх саналаа илэрхийлж болно. Эдгээр байгууллага нь Воконикийн судалгаанд бүртгэгдсэн байна.