Орон нутгийн дуу хоолойг сонсох нь чухал
Орон нутгийн дуу хоолой судалгаа одоо хаагдлаа
Орон нутгийн судалгаанд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Манай баг мэдээллийг шинжилж байна, үр дүнг ойрын үед нийгэмд болон Оюу Толгой компанид хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна.
Бид тантай хэрхэн хамтран ажилладаг вэ?
Орон нутгийн дуу хооолой" нь Оюу Толгой уурхайн орчмын орон нутгийн иргэд өөрсдийн үзэл бодол, туршлагаа тус компанид шууд илэрхийлэх арга замыг бий болгож, улмаар орон нутагт хамгийн чухал асуудалд анхаарч ажиллахад нь туслах болно. Хэдийгээр Оюу Толгой компани асуудал бүрийг шийдэж чадахгүй ч танай орон нутгийн хамгийн чухал асуудлуудын талаар илүү мэдээлэлтэй байх болно.
Тийм учраас таны болон танай орон нутгийн хувьд хамгийн чухал зүйлсийн талаар үзэл бодлоо хуваалцаарай.

Орон нутгийн урамшуулал
Воконикийн "Орон нутгийн дуу хоолой" судалгаанд оролцож буй орон нутгийг бид орон нутгийн урамшууллын хөтөлбөрөөрөө дамжуулан дэмждэг. Энэ хөтөлбөр нь тухайн орон нутгийн сайн дурын олон нийтийн байгууллагуудыг (сургууль, тусламжийн байгууллага, янз бүрийн ашгийн бус клуб, олон нийтийн байгууллагууд гэх мэт) хандив хүлээн авагчаар нэр дэвшүүлэх боломж олгодог.
Судалгаанд оролцох болгондоо орон нутгийнхаа олон нийтийн, сайн дурын нэг болон хэд хэдэн байгууллагад урамшууллаа хандив болгон шилжүүлэх саналаа илэрхийлж болно. Эдгээр байгууллага нь Воконикийн судалгаанд бүртгэгдсэн байна.
Таны дуу хоолой орон нутгийн тань байгууллагад хувь нэмэр болно.
Та бидэнд юу гэж хэлсэн
2023 оны 12-р сард болсон Оюу Толгойн орон нутгийн дуу хоолойны судалгаанд оролцсон хүмүүст баярлалаа. Таны оролцоо маш чухал байсан бөгөөд бид судалгааны товч тайланг та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.
